Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Ц.Мөнхбат
2008-07-22
Бүү март!

Ангилал: Нийтлэл / эссэ /


Бүү март!

Сайн байцгаана уу! Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

    Урьдны маань бичлэг дээр нэгэн эрхэм чи Монголдоо хайртай л юм бол хэмээн шүүмжлэл өрнүүлсэн билээ. Бодвол МАХНам бололтой. Гэхдээ би аль нэг тал руу туйлшрахыг хүссэнгүй. Тиймээс дараагийн дугаартаа АН-ын тодорхой луйварыг дэлгэн тавина хэмээн амлая.
    Ийм үед сонгууль ярьлаа эх орондоо хайртай юм бол гэсэн дээрх эрхэм танд хариу болгон хариу хэлье.
2008 оны 07-р сарын 01-ний үйл явдалд миний бие гүнээ харамсаж байна. Гэвч иргэд үнэнийг мэдэх ёстой. Энэ нь өөрөө ардчилал юм шүү дээ. Тэгэхээс ийм үед ярих ёсгүй гээд үнэнийг нуун бусдын эрхийг хохироон эрүү шүүлт хэрэглэх нь эх оронч хүний хийх ёстой үйлдэл гэж үү!. Би асуудлыг тайван замаар хүмүүс оюун бодолдоо эргээд бодохтун гэсэн үүднээс танд хандаж байна.
    Та бүхэн иймээ тиймээ гэж талцахаасаа өмнө. Онц байдлын үеэр  нас барсан хүмүүсийн талаар яагаад дурссангүй. Яагаад эмгэнэл илэрхийлсэнгүй. Тэр хүмүүс хэн байсан талаар яагаад мэдээлэл өгсөнгүй гээд бодоод үзээрэй. Хүн гэмт хэрэг хийж болно. Гэхдээ хүн ёсоор харьцах ёстой.
    Байшин чухал уу? хүний амь чухал уу? Морин хуур чухал уу? хүний амь чухал бодоод үзээрэй. Өнөөдөр талцаж мэтгэлцэж байна гээд үнэн байдлыг нуу нас барсан хүмүүсийн талаар, энэ их хэлмэгдүүлэлтийн талаар дуугүй өнгөрөх ёстой юу? гэтэл юунаас болоод ийм байдалд хүрэв? юунаас болоод асуудал үүсэв? үүнийг тунгаах хэрэгтэй болов уу? өөрөөсөө сонгуулийн өмнө хүмүүсийн ярианд сонгуулийн үр дүнгийн талаар юу гэж ярив түүнийг өөрөөсөө асуу. надад хариулт хэрэггүй би таниас хариулт нэхээгүй. харин та өөрөө өөртөө хариу өгөх хэрэгтэй. Үнэнийг олох хамгийн сайн арга бол энэ.
    МҮОРТв яагаад нэг талыг барьж нэвтрүүлгээ хийв?  та бүхэн талцаад яахав эргэн тойрноо хар. Сонгуулийн өмнө хэнийг гарна даа гэсэн уур амьсгал одоо хэрхэн хувирав? энэ хэнд хэрэгтэй юм? Ардчилсан намд уу? та ардчилсан намын дарга байсан бол улс орны лидерүүдийн нэг байсан бол МАХН-ын байрыг шатаагаад намынхаа нэр хүндийг унагаах байсан гэж үү? үүнд эрүүл ухаанаар өөртөө хариулаарай.
    Энгийн хүн ч гэсэн МАХН-ын байрыг шатаах нь Ардчилсан намын нэр хүндийг унагаана гэдгийг мэднэ. Харин та сонгуулийг луйвартай болсон гэж бодож байсан эргэн тойрны хүмүүс чинь хэр олон байсан одоо тэр байдал сонгуулийн үр дүнгийн талаарх иргэд яагаад сонирхохгүй болсоныг өөрөөс асуу? Яагаал Ерөнхийлөгч энэ сенсаац дундуур чимээгүйхэн намуудад сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч шинэ Их хурлыг хуралдуулах гэж яарав? тэр нь хэнд, ямар намд ашигтай вэ асуу? эцэст нь энэ бүхэн хэнд ашигтайг өөрөөсөө асуу?

 Эргээд өнгөрсөн түүхээ санацгаа эргэн тойрноосоо МАХН-д санал өгсөн хүмүүс хэр байна асуу? Ардчилсан намд санал өгсөн хүмүүс хэр байна асуу? МАХН-ын 25-р их хурлыг сана Намын нарийн бичгийн дарга ямар аргаар намын дарга болсоныг сана? ямар амлалтаар намын дарга болсоныг сана? тэр амлалтаа биелүүлэхийн тулд ерөнхий сайд болох гэснийг сана? сонгуулийн луйвар хаанаас үйдэлтэйг сана? энэ бүхэнд иргэд бухимдсан, энэ бүхэнд нэр дэвшигчид бухимдсан, энэ бүхэнд хүн бүр бухимдсан тэгээд үзэл бодлоо илэрхийлсэн. Түүнийг үймээн самуун болгох нь хэнд ашигтай вэ? Магнай юу?, Батзандан уу?, Элбэгдорж уу? үгүй ээ хэнд ч ашиггүй МАХН-д өөрт нь ашигтай эрүүл ухаанаар өөрөөсөө асуу? бүгдийг сана бүгдийг бүү март ирээдүй чинь таны оюун бодолд л байна.

 


Comments

Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Хайрыг мэдэрсэн хүн эрх чөлөөг мэдэрдэг. Хайрыг мэдэрсэн хүн өөрөөрөө байдаг. Өөрийгөө хайрлаг

Сүүлийн бичлэгүүд

. Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
. Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
. Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа
. Захидал
. Бүү март!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. muugii`s
. martin lhuter king
. Monfemnet
. muusain`s

Найзууд

muusain, altansukh, maya, temon, tuvshin, 86400

Бичлэг: 5 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax