Ангилал: Өгүүллэг

Захидал
Сар, нарыг унтуулан сэрээсэн
саадгүй орчлонгийн үзэсгэлэн гоо, үүлгүй тэнгэрийн дурлалын бурхан үнэнч сэтгэл
чамдаа хэзээ ч мартагдахгүй итгэлээ, хэлбэрт захирагдах цаасан дээр буулгасан
энэхүү захидалыг унших өдрийн мэнд хүргэе!
Өдөр, хоногийг өнжин, өмөг бардам
сэтгэлээ эргэн санагалзан хүлээсээр амьдралын баяр, гуниг хосолсон коктейлгүй,
зүрхнийхээ судас бүрээр гүйх нулимс минь уй дагуулан бодолд дарагдсаар л, эсгэрэн
хатах нулимстай минь цуг цаг хугацаа өнгөрсөөр л…
Хэн хэндээ хайртай байсан хэрнээ
хэзээ ч бүтэхгүй дурлал гэж байдаг юм, хэн хэнийгээ хүсэн мөрөөдөх хэрнээ
хэтэрхий холдох хувь тохиол гэж байдгийг санан чамдаа оюун бодолд хуралдсан
огторгуйн тайлагдаагүй нууц хайрын тухай өгүүлэхээр шийдлээ.
Эргүүлгэнд таарсан юмс эргээд
эрэг дээрээ гардгүй шиг, сэтгэлд таалагдсан бүсгүй, сэмэрхий аяга шиг харагдах
нь ховор бөлгөө. Учрал бүхэндээ хайрлаж, урагшлах бүрийдээ дурлаад байдагсан
бол энэ дэлхий юутай жаргалтай байхсан бол. Хэтэрхий их жаргалын дунд хэсэгхэн
зовлон амттай байдаг шиг хээгүй энэ хүний амьдрал хэрэггүй хогоор дүүрчээ.
Тиймээ найз нь хэлбэрт захирагддаггүй
хайрын тухай өгүүлэх гэж байна. Хүмүүний төөрөн будилдаг тэр ой шигүүд учрыг нь
олж хужрыг нь тунгаан чамдаа хязгааргүй жимсний амтыг мэдрүүлэх гэж хурцалсан
бодролоо хуваалцъя уу? Хэмээн сууж байна.
Анх чамдаа илгээсэн захидалдаа би
чамдаа хайртай гэсэн нандин бөгөөд насан туршийнхаа агуулгыг өгөхдөө эрх чөлөө,
энгүй халамжийг хамтад нь бэлэглэж билээ. Хайр гэдэг бие биенээ ойлгож, бие
биедээ хүсэл мөрөөдлийг нь биелүүлэхэд туслах гүүр байхаас бус тэрхүү хүсэл
мөрөөдлийг нь эрх чөлөөтэй хамтатган
өөрийн шунал, сувдаг сэтгэлийнхээ шоронд хийчэхээд түлхүүрийг нь устгачихдаг
тийм заншил биш. Хайр гэдэг бие биенээ халамжлан, бие биенээ энхрийлэхээс бус
сексийн донтолд автагдан үрийн зулай бүтээчихээд эргээгээд хөлсний алуурчин
абортод захиалга өгөн эрүүл мэндээрээ хохирдог тийм хохирол ч биш. Хайр гэдэг
бие биедээ итгэн, бие биедээ эрмүүн хүслээр жигүүрлэсэн жаргалын диваажин
бүтээх бурханлиг сэтгэлийг хэлдэг юм. Хайр гэдэг хэнд ч өгөөгүй ариухан үany
хайрын хэл гээч агуу урлагийн гайхамшигаар илэрхийлдэг илэрхийлэлийг хэлдэг юм.
Хайр гэдэг хөгжилтэй, хөөртэй цаг үес бүхнээ дурсаж, зовлон зүдгүүрийг хамтдаа
давах хамтатгалыг хэлдэг юм.
Тиймээ өөрийгөө хайрладаг хүнээс
намайг хайрлаж чадах уу? Гэж бүү асуу тэр чадаж л таараа! өөрийгөө хайрлана
гэдэг амин хувиа хичээхийн хэрэг биш ээ амьдралаа залгуулах бодлыг хэлж байгаа
юм. Өөрт арчаатай хүн бусдыг арчилж чаддаг, өрөөлд арчаатай хүн өөрийгөө арчилж
чаддаг юм. Тиймээс өөрийгөө үнэлж, өөрийгөө хайрлаж, өөртөө эрх чөлөөний нарыг
олсон хүнийг хайрлах нь өөртөө эрх чөлөөгөө хадгалж үлдсэнээс ялгагдахгүй. Харин
өөрийгөө хайрлахгүй хүмүүн хэмээх нь архи, тамхинд умбаж аваал эхнэрээ зодож,
хэнд ч хэлэмгүй хараалын үгсийг хамаагүй цацан хайрын нандин үгсийг хам хум
далд хийчэхээд хэзээч үл гаргах амин хувиа хичээсэн атгаг санаатныг хэлдэг юм.
Хэнд ч урам өгөхөөс илүү сайхан зүйл гэж үгүй билээ. Хэнд ч сэтгэл өгөхөөс илүү
тансаг зүйл үгүй билээ. Найз нь чамдаа хайртай сүүн цацрагийг элч бүрийн
тоогоор хайртай. Чинийхээ үзэсгэлэн гоод дурлаж, чин зүрхнээсээ шүтэн бишэрсэн
юм шүү дээ. Тиймээ чиний минь гоо сайхан ялдам энхрий билээ. Даруу дөлгөөн зан,
хөгжилтэй хөөртэй яриа, ухаалаг, уянгалаг хоолой гээд тэр үзэсгэлэнд чинь
татагдсан юм шүү. Хүний гоо сайхан гэдэг сэтгэлд байдаг хөгжмийн зэмсэг юм шүү
дээ. Тэр хөгжим хичнээн уянгалаг дуугарна хайр дэлбээлэн цэцэглэдэг жамтай.
Тиймдээ ч найз нь чамайгаа эрх чөлөө, эгэлгүй хайрын дээд амсаасай хэмээн
өөрийнхөө үзэл бодлыг хуваалцан чамдаа сонголт өгөхөөр шийдлээ.