Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Ц.Мөнхбат
2008-07-23
Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа

Ангилал: Нийтлэл / эссэ /

          Энэхүү захидал нь 7-р сарын 5-нд ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн даргад хандсан юм. Харамсалтай төрийн хүнд суртал гаргасан уу? хариу ирсэнгүй. Харин судлаач хүний хувьд энэхүү захидлыг дахин Интернетэд тавъя!


Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа

 

Онц байдалтай холбоотой хүний эрхийн мониторинг, хамгааллын эвсэл нь 2008 оны 7-р сарын 1-2 ны шөнө зарласан онц байдалтай болон түүний дагуу үйлдэгдсэн баривчилгаатай холбоотой гарч болох хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, иргэдийг холбогдох мэдээллээр хангах зорилгоор 20 гаруй иргэний нийгмийн төлөөлөлтэйгээр сайн дурын үндсэн дээр нэгдэж шуурхай үйл ажиллагаа явуулж байна.

 

Онц байдал зарлагдсан үед хүний эрх, хууль дээдлэх ёс зөрчигдөх магадлал үүсч болзошгүйг харгалзан байгуулагдсан тус эвсэл нь  улс төрийн аль нэг нам хүчнээс хараат бусаар ажиллан, хөндлөнгийн байр сууринаас хүний эрхийн мониторинг хийхийг чухалчиллаа.

 

Бид хүний эрхийн зөрчлийг илрүүлэх баримтжуулалтын ажиллагааг өөрсдийн хүч болоцоогоор цаг алдалгүй явуулсны дүнд хүний эрхийн болон байцаан шийтгэх үйл ажиллагааны ноцтой зөрчлүүдийг илрүүлээд байна. Тухайлбал, баривчлагдан саатуулагдсан иргэдэд өмгөөлөгч авах бололцоо бүрдүүлэхгүй байгаа, тэр дундаа насанд хүрээгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрх зүйн туслалцааны хүртээмж маш муу байгаа нь баримтаар тогтоогдоод байна.

 

Дээр дурдсанчлан байцаан шийтгэх үйл ажиллагаанд иргэдэд хэрэг тулган хүлээлгэх зэрэг хуулийн ноцтой зөрчлүүд гарч байгаа нь өмгөөлөгчгүйгээр байцаалт явуулж байгаатай шууд холбоотой. Мөн одоогийн байдлаар урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа иргэдийн олонхи нь төлбөрийн чадваргүйгээс өөрсдийн хүсэлтээр өмгөөлөгч авах боломжгүй байна.

 

Тус эвслийн хүний эрхийн чиглэлээр ажилладаг цөөн тооны өмгөөлөгчид баг болон олон тооны хүмүүст явуулын байдлаар өмгөөллийн болон бусад эрх зүйн туслалцааг сайн дурын үндсэн дээр тогтмол үзүүлж байгаа ч ажлын ачаалал нь хэт их байгаагийн улмаас тэд насанд хүрээгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмзэг бүлгийн хүмүүстэй ажиллахаас илүү гарах боломжгүй байна.

 

Энэ нөхцөл байдлыг харгалзан, ХЗДХЯ-наас төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг, өмгөөлөгчдийг энэхүү үйл хэрэгт татан оролцуулах тал дээр зохих санхүүгийн болон зохион байгуулалтын хувьд анхаарал тавихыг хүсэж байна.

 

Өнөөдөр хүний суурь эрх, эрх чөлөө хэрхэн ноцтойгоор зөрчигдөж болохыг, түүнээс урьдчилан сэргийлэх буюу хязгаарлахад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа нэн чухал болохыг харуулсан түүхэн сургамжтай цаг үе ирээд байна.  Энэхүү цаг мөчид баривчлагдан саатуулагдсан иргэдийн хүний эрхийн амин чухал баталгаа болсон өмгөөлөл авах эрхийг хангахад ХЗДХЯ сэтгэл гаргаж ажиллана гэж найдаж байна.

 

Та бүхний гүн туслалцаанд найдаж хүндэтгэсэн,    

“Хууль хүний төв”-ийн захирал                                                                     Д.Цэнд-Аюуш


Comments

2009-05-29 -

Бичсэн: galbaatar

өдрийн мэнд,
гээд хариу бичсэн бол тэр н.б. дарга.

гэхдээ хариу өгөхгүй байна гэдэг бас л хариу билээ, эс үйлдэхүй гэж.

нэг зүйлийг залруулаад биччихээрэй, "Хууль, хүний эрх" төв.
эрх гэдэг үг нь байхгүй байна л даа, за амжилт

. Шууд холбоос


Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Хайрыг мэдэрсэн хүн эрх чөлөөг мэдэрдэг. Хайрыг мэдэрсэн хүн өөрөөрөө байдаг. Өөрийгөө хайрлаг

Сүүлийн бичлэгүүд

. Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
. Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
. Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа
. Захидал
. Бүү март!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. muugii`s
. martin lhuter king
. Monfemnet
. muusain`s

Найзууд

muusain, altansukh, maya, temon, tuvshin, 86400

Бичлэг: 3 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax