Ангилал: Нийтлэл / эссэ /
Баривчлах үед өөрийгөө хамгаалах нь
Цагдаагийн байгууллагын албан хаагч нь баривчлах, албадан саатуулах үед эхлээд өөрийгөө танилцуулах ёстой. Жишээлбэл: Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, ......... хувийн дугаартай цагдаагийн ахлагч ...... овогтой ........ гэж танилцуулаад үнэмлэхээ заавал үзүүлэн. Баривчлах үндэслэл, журам танилцуулан, эрх, үүрэг танилцуулна. Хэрэв танд дээрх үйлдлийг хийгээгүй баривчилсан бол та гомдол гаргах эрхтэй. Таныг баривчилсаныг 24 цагийн дотор таны гэр бүлийн тань насанд хүрсэн гишүүнд, эсхүл төрөл садангийн хүн, өмгөөлөгчид нэн даруй мэдэгдэх ёстой.
Баривчлах байрны нөхцөл нь өдөрт 2-оос доошгүй хоолоор хангах, өдрийн 2200 килокалор нэг хүнд 2 ам метрээс доошгүй талбай ногдох ёстой.
Иймд та цагдаа нарын буруутай үйл ажиллагаас болж эрх нь зөрчигдсөн бол гомдол гаргах эрхтэй.
Цагдаагийн байгууллагын Ёс журмын албаны утас: 70121515
