Ангилал: Нийтлэл / эссэ /
Гуйя! Цалин бүү нэмээч!
Ёроолгүй тэнэгүүдийн дунд амьдрахад нас яасан урт юм
Оройгүй эрдмийг сурахад нас яасан богино юм бэ?
Б.Ринчэн
Нийгмийн гэрээний онол ёсоор хүн төрөлхтөн анх үүсэн бий болж, араатан амьтадаас өөрсдийгөө хамгаалах зорилгоор хүмүүс сүрэглэн амьдрах болсноор овгийн байгуулал үүсч, байгаль дэлхийн шалгуурыг давах зорилгоор нэгэн удирдлага, зохион байгуулалтад орох болсноор хүн гэгч байгаль энэ ертөнцөд болсон билээ. Овог аймгууд буюу хүмүүс сүргээрээ ганц, ганцаараа явсан араатан амьтдаар хооллон жимс түүх болсноор дундын өмчлөлийг бий болгож түүнийгээ хуваарьлах гэж хоорондоо арцалдан эв хавгүй, түнжин муу байсан учир төр хэмээгчийг буй болгож түүнийг өөрсдөндөө үйлчлэх, зарц, хамгаалагч болгожээ. Төрийг зөвхөн тэдгээр хүмүүсийн бий болгосон хууль захирах бөгөөтөл тэрхүү хуульд хүн захирагдах ерөнхий системийг бий болгон, төрийг хүмүүс ээлжлэн жолоодох болсноор /Афин/ иргэдэд үйлчилдэг төр хэмээгч бүтсэн гэдэг.
Гегелийн хөгжлийн гурвал системийн онолоор явсаар XXI зуунтай 7 шахам тэр бум хүн, 200 гаруй улстай болжээ. XX зуун хүн төрөлхтний хувьд хүйтэн дайн дуусч ардчилсан тогтолцоо дэлхийн ихэнх улсад тогтсон билээ. Тэдгээрээс хамгийн гайхалтай нь Азид цус асгалгүй, иргэний нийгмийг авчирсан явдал нь Монгол хэмээх 6 хан үсэгтний хувьд нэгэн бахархал болоод байлаа.
Иргэд төрийн үйл хэрэгт оролцох, шууд буюу төлөөллөөрөө дамжуулан энэхүү эрхээ эдлэх талаар Үндсэн хуулиндаа тун чамин тусгасан ч хэрэгждэггүй заалт хэмээн тодотгол авна хэмээн хэн санахав.
Өдрөөс өдөр ирэх тутам их хурал гээч бизнесменүүдээр дүүрч, асуудлыг аливаа бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхолоор шийдэх нь энүүхэнд болгожээ.
Хүний эрх, эрх чөлөө гэсэн гол уриа лоозон нь 17 жилийн турш тэрхүү мөрөөдлийн хөлөг онгоцондоо суугаад хэн нэгний карманд орчихсоныг иргэд нь яахан мэдхэв нөгөө л хээгүй зангаараа төрийн юм төрдөө гэсээр хойш суух нь энүүхэнд. / Юу ч дээшилсэнгүй гэж хэлж болохгүй миний үзэг цаасаа бариад үзэл бодлоо илэрхийлж байгаа нь олзуурхууштай. /
Энэ 17 жил эд зүйлийн үнэ өсөн нэмэгдэнэ. Адам смитийн онол юм болов уу? Бүү мэд. УИХ-аас төсвийн цалин 20%-аар нэмэх сураг өнгөрсөн 7 хоногт гарлаа. Дагаад шийдвэр нь хэрэгжээгүй байхад нь эд зүйлийн үнэ эн тэнцүү нэмэгдлээ. Юу ч өөрчлөгдсөнгүй зөвхөн үг л өөрчлөгдлөө цалин нэмэгдсэн үү? Нэмэгдсэн. Амьдрал дээшилсэн үү? үгүй. Яагаад?.... бензин, гурил бүгд нэмэгдсэн. Цалин гээд байгаа 20% нь татварын 20% мэт. Учир нь Гурил 2 дахин, бензин 50¥, үүнийгээ дагаад мах, талх, будаа гээд энэ бүгдийг нэмхээр 40%-аар юмны үнэ нэмэгдэж. /40%-20%=20%/ Энэ мэтээр 17 жил УИХ-ын цалин нэмсэн шийдвэр нь иргэдэд цаазын тавцан болж байна. УИХурал минь цалингаа / хууль бус татвар / бүү нэмээч!!!!