Ангилал: Нийтлэл / эссэ /
Татварын диваажин Монгол
Монгол улсын Үндсэн хуулийн 14-р зүйлд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт байдаг шиг санаж байна. Эрх зүйн шинэтгэл 1998 оноос хойш хийгдэж өнөөдөр олон олон сайн хуулиуд бий боллоо хэмээх эрхэм засгийн газрын тэргүүний үгийг сонсоод дээрх заалтад эргэлзээ төрж билээ. Угтаа эрх зүйн шинэтгэл гээч нь үндсэн хуулийн үзэл баримтлал / ардчилсан /-д тулгуурлсан эрх зүйн ухамсар хийгээд, хууль тогтоомжуудыг шинэтгэх үйл ажиллагаа юм. Монголчууд бид хэзээнээс л өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх дуртай шиг хуучин хуулиудаа шинэчлэн найруулах зуураа шинэ хуулиа консерватив үзэл суртлыг баримтлаад батлах шиг. Учир нь тэдгээр хуулиудыг харвал иргэдийн ашиг сонирхол, үндсэн хуулийн үэл баримтлал бус хэн нэгэн этгээдийн ашиг хонжоо юм шиг.
Сүхбаатрын талбай нь иргэдийн дуу хоолой болох ёстой атал иргэдийн хөдөлгөөнүүдийн дайны талбар мэт. Саяхан УИХ-ын чуулганы үеэр Оюу толгой төслийн ажилчид Парламентын ордны хойд хаалга дээр жагсаж байхад, урд талд түүнийг эсэргүүцэх иргэдийн хөдөлгөөн үгээ хэлцгээнэ. Үүнд муу зүйл ч юу байх билээ. Гэвч өнгөрсөн түүхийг санагдуулах шиг. 2004 оны үед “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн” гарч ирэхэд хэн нэгний захиалгаар тэдгээр иргэдийн хөдөлгөөнийг тараах, ард түмний тархинд манипуляци хийх зорилгоор Хөгжлийн төлөөх хөдөлгөөн гарч хоорондоо тэмцэлдэх болсон билээ. Мэдээж ард нь ах намын хэн нэгэн байж болзошгүй. Ямартаа ч тухайн хөдөлгөөний тэргүүн 3 жилийн дараа МАХН-ын бага хурлын гишүүн болоод амжив. Мэдээж хэрэг оюу толгой ч бай, иргэдийн хөдөлгөөн ч бай аль аль нь жагсаж байгаа нь сайшаалтай хэрэг боловч нөгөө иргэдийн тархийг угаах этгээдүүдийн явуулга биш биз хэмээх хардлага төрж байлаа. Монгол бол Татварын диваажингийн орон хэмээн гадныхан үргэлж боддог. Учир нь энэхүү татварын диваажин зөвхөн гадаадын иргэдэд л хамаатай харин Монгол улсын иргэдийн хувьд бол татварын там болох биз. Дээр өгүүлсэнчлэн Монгол улсын Үндсэн хууль эрхэм гишүүдэд гууль болсон нь өнөөгийн татварын эрх зүйн орчин нөлөөлөх буйзаа. Гадаадын хөрөнгө оруулалттай компани эхний 5 жил татвар төлдөггүй байсан хуучин хууль халаагаа тавьж шинэ хууль МУ-ын Үндсэн хуулийн 14-р зүйлийг баримталсан ч энэ нь томоохон корпорацуудын хувьд хэлэлцээрээр асуудлыг шийдээд л хууль гууль болчихдог цаг иржээ.
Оюу толгой ашигтай байдлын гэрээ Монгол улсын засгийн газар Монголиа инк компанитай байгуулсан билээ. Тэрхүү гэрээгээр Оюу толгой 68%-ийн татвар төлөхгүй аж. Харин жирийн иргэн таны нэгэн хувийн компанитай ийнхүү гэрээ байгуулан татвараас чөлөөлөх болов уу?, төсвийн ажилчдын цалин 200 / дундаж / гээд бодоод үзвэл хэдэн хувийг нь татварт өгч байгаа билээ. Оюу толгойн 68%-ийн татвар 4 тэр бум энэ мөнгийг төсвийн байгууллагын ажилчдаа татвараас чөлөөлж, оюу толгойгоос татвараа авбал иргэдэд ихээхэн хэрэгтэй юмсан. Монгол цаг ямагт гадныхан гадныхан хэмээн долигнож, эрх зүйн орчин нь гадаадын иргэд, гадаадын хөрөнгө оруулалттай компанид ашигтай үйлчилж байдаг Монгол үнэхээр татварын диваажин гэж үү? Харин иргэд биднийхээ хувь татварын там байх.
Хууль нүдгүй, чихгүй байдаг Монголын хууль нүдтэй, чихтэй болчихсон байгааг хэн яаж мэдэх вэ дээ!