Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Ц.Мөнхбат
2008-01-11
Изм ба өмчлөгчид

Ангилал: Нийтлэл / эссэ /

Изм ба өмчлөгчид
Эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ, өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн.
Жон Стюарт Миль
1990-ээд оны эхээр Монголд шинэ сэтгэлгээ, шинэ улс төрийн хандлага, шинэ үзэл суртлууд хойно хойноосоо цувран дэлгэрч, дөнгөж төрсөн ардчилалыг төөрөгдүүлж орхисон билээ. Зарим нэг нь ардчилал хэмээх хэдэн үсэгний ард тоо цохиулахтай ижил хуучны консерватив суртлыг ухуулж эцэг, эхээ хайрлъя, тэднийхээ үгэнд оръё, тэд чамайг төрүүлсэн учраас чиний амьдралыг шийдэх эрхтэй, тэдний үгийг сонс хэмээн уриалан ёстой л манайхны хэлдгээр од болж овоо төгрөг халаасалсан гэдэг.
Харин одоогийн XXI зууны эхний үзэл суртлын мод нь Либертари үзлийн ард нуугдах Социал демократ ухуулга явагдаад байна уу? Хэмээн хардлага төрөх шиг. Хаа сайгүй өөрсдийгөө либертари хэмээн нэрлэсэн хүмүүс итгэлийн 10000¥, хүүхдийн 100000¥, залуу гэр бүлийн 500000¥ гэх мэт бэлэнчлэх, гуйланчлах сэтгэлгээ төрүүлж, тэдний ирээдүйд хэдхэн төгрөгөөр худалдан авах төр ямар үүрэг гүйцэтгээд байгаа нь ойлгогдохгүй юм.
Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас хэмээсэн эрхэм төрийн түшээд гэрээ зас гэснийг нь буруу утгаар ойлгосон мэт. Жаахан Материалист хандлагаар хандаад байна уу даа хэмээн бодогдох боллоо.
Эцэг, эхчүүд хүүхэддээ хамаа замбараагүй эрхлүүлэн тэдэнд хүссэн бүхнийг нь авч өгсөөр байгаад том болсон хүүхэд нь биеэ даах чадваргүй болж, өсвөр насандаа биеэ даахыг хүсэн уурлан бухимдахад нь чи бол миний өсгөсөн хүүхэд, миний өмч гэх мэтээр аашлах нь өнөөгийн нийгмийн наад захын жишиг үзэгдэл болжээ. Төр ч мөн адил ард иргэддээ дээрх эцэг, эхчүүд шиг хандаж, одоо иргэд бол бидний өмч хэмээн захирангуй загнах болж. Хэн нэгэн эрх мэдэлтнүүд чамайг төрөхөд чинь 100000¥ өгсөн, сар бүр би чамд 10000¥ өгдөг хэмээн бурангуй аашлан буянлаг мөртлөө, хэрцгий төрийн дүрд хувиран оюун ухааны хувьд эсэргүйцэх чадваргүй болгох юм.
Энэ жилийн наадмаар Патерналистууд намайг шүт, надад мөргө гэсэн шиг алдартай поп одууд шиг гараа даллан, сүржин хамгаалалтаараа бусдыг далайлган айлган зам тавиулах төрийн тэргүүдийг хараад либертари хэмээн боддог үнэгнүүдэд эгдүүцэх шиг. За энэ ч яахав төрийн түшээд гэж өөрсдийгөө хошгируулах тэднээс түр салъя.
Чингэс хааны дэлхийн академи гэж нэрлэж өөрийгөө Чингэсийн удам хэмээн зарлаж, Чингэс гэсэн үг болгоноос татвар хураана хэмээн зарласан зарим нэг олхиогүй эрдэмтдийг хараад инээд хүрэх шиг. Чингэсизмийг хэн өмчлөх вэ? ер нь Монголд ямар нэгэн шинжлэх ухааны измуудыг өмчлөх хүмүүс олон тохиолдох нь ээ!
Судлаач миний хувьд измуудыг өмчлөх нь буруу мэт санагдах юм. Учир нь измууд бол оюун ухааны бүтээгдэхүүн, хүн бодохгүй, сэтгэхгүй байж чадахгүй, иймдээ хэн нэгэн эрдэмтдийн гаргасан санааг судлалгүйгээр өөрийн филисофи, Мон аминаараа тухайн измд нэгддэг. Яг л Америк тивийг нээсэнтэй л ижил. Нэгэн цаг үед, өөр өөр орчин нөхцөлд ижилхэн зүйл бодон боловсруулах тохиолдол бий. Учир нь байгаль дэлхий нэг, бидний амьдарч буй ус, агаар нэг болохоор тэр. Иймд ямар нэгэн измыг өмчлөх бус түүнийг нээн дэлгэрүүлсэн хэмээн ярих нь зохилтой болов уу? Либертари ч тэр, Ардчилсан хувьсгал ч тэр, Ардын хувьсгал ч тэр хэн нэгэн этгээд намын өмч бус түүхийн өмч болох буйзаа. Иймээс хэн нэгэн таны яриад байгаа үзлийг ярихад түүнд нигилист хандлага төрүүлэх бус дэмжих нь зүй мэт. Алга ташуулах гэж бүү улаар, гол нь хүлээн зөвшөөрөгдөх явдал шүү дээ! / Гэхдээ та бус таны дэлгэрүүлэхийг зорьж буй үзэл изм /
Оюун ухааныг өмчилж үл болдог билээ.

Comments

Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Хайрыг мэдэрсэн хүн эрх чөлөөг мэдэрдэг. Хайрыг мэдэрсэн хүн өөрөөрөө байдаг. Өөрийгөө хайрлаг

Сүүлийн бичлэгүүд

. Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
. Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
. Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа
. Захидал
. Бүү март!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. muugii`s
. martin lhuter king
. Monfemnet
. muusain`s

Найзууд

muusain, altansukh, maya, temon, tuvshin, 86400

Бичлэг: 17 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax