Ангилал: Нийтлэл / эссэ /
Ялтан
Бие бөх бөгөөс нэгийг ялъя уу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъя уу
Сэтгэл, бие бөх бөгөөс бүхнийг ялъя уу
Чингэс хаан.
Монгол улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан бүтээн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуулиа батлаад даруй 15 жил болжээ.
1998 оноос эрх зүйн шинэтгэл хөтөлбөрийн хүрээнд Үндсэн хуулийн / Либертари / үзэл баримтлалын дагуу социалист хуулиудаас ардчилсан хуулиудыг шинээр баталсан боловч өнөө хэр ялтны эрх, эрх чөлөө 1960-аад оны Жим кроугийн хууль мэт / хар арьст боолчуудыг ялгаварлан гадуурхсан хууль / ялтнуудыг ялгаварлан гадуурхсан хууль, эрх зүйн хаос / эмх замбараагүй / байдлыг бий болгосоор байна. Хууль нь төрийн хүсэл зоригийг баримтлан ялтныг хийсэн хэргийх нь төлөө зөвхөн шийтгэн цээрлүүлэх социалист үндсэн бодлогын хүрээнд явагдсаар байна.
Ж.Локк “Бүх хүн алдаа гаргадаг” хэмээн хэлсэнчлэн тухайн алдсан алдааг нь засаж залруулах нь бүү хэл тэднийг харанхуй гэмт хэргийн ертөнц рүү түлхдэг нь хуулийн засаглал бус / rule of law /, монархи хэлбэрт оршсоор байгаа төрийн алдаа хэмээн ойлгож байна.
Ялтны эрх зүйн байдлын талаар судалгаа хийхдээ гэмт хэрэгтэн гэхээсээ илүүтэй хүн гэдэг утгаар нь авч үзэн Антропологи / Хүн судлал / талаас нь Психалогийн / Сэтгэл судлал / шинжлэх ухааныг гол арга барил болгон ашиглах нь Либертари, эрх зүйт төрийн / rule of law / гол үүрэг бөлгөө.
Хүн болгонд сэтгэл зүрх гэж байдгийн адил тэдгээрт зүрх сэтгэл, сайн зан чанар байгааг олж харан тэдний ирээдүйн амьдралд нь гэрэл асаах юм бол гэмт хэрэгтэн бус иргэн болон төлөвшихүйн мөн чанар нь орших бөлгөө.
Хууль зүйн шинжлэх ухаанд ялтны нийгэмшилтийн талаарх филисофи бүрэлдээгүй, энэхүү придментийн хувьд дэлхий нийтийн гуманизмд / хүнийг дээдэлсэн соёлын үзэгдлүүд, эрх зүй ч хамаарна / Монгол улс хараахан нэгдэж чадаагүй байгаа нь ял хэмээх ойлголтыг буруу ойлгосоноос үүдэлтэй болов уу!
Ялтны тухай Абсолют / absolutus- хувьрашгүй үзэл / ойлголтыг шинэчлэх зайлшгүй шаардлагатайг хууль бид бүхэн дахин нэг анхаарах цаг болжээ. Зөвхөн нэг терминалогийг / нэр томъёо / буруу ойлгосоноос болж тэдний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдсөнийг та бид харсан билээ. Иймээс шинэ шинэ терминалогиудыг бусад улс орны жишигт нийцүүлэн эрх зүйн шинэтгэлийг хийх нь зүй билээ.
Нөгөө талаар ялтан хэмээх нь нэр томъёо нь ял, / цээрлэл гэсэн утгатай / тан буюу тухайлсан хүн хэмээх утга нь ажилтан гэдэгтэй адил ялтан гэж ойлгоглох нь элбэг юм.
Монгол улс НҮБ-д элссэний хувьд Монгол улсын Үндсэн хуулийн 10-р зүйлийг дагаж мөрдөн, хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрмийг чанд сахиулан эрүүл мэндийн эрхээс гадна, хувь хүний хөгжлийн эрх буюу хувь хүнийг дээдэлсэн эрхийг / individualism right / хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр Ялтныг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг бусад улс орнуудын нэгэн адил батлах гаргах нэн тэргүүний зорилтууд бидэнд тулгарсаар байна.
Ялтан бол цээрлэл амсаж буй этгээд бус гэмт хэрэг үйлдэх сэтгэл зүйгээ устгах гэсэн жирийн л нэг иргэн гэдгийг санууштай. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасны дагуу зөвхөн бусдын эрх, эрх чөлөөг хохироосныхоо төлөө тодорхой эрхээ хязгаарлуулахаас бусад тохиолдолд хүний эрхийг хязгаарлаж үл болно хэмээх зарчим алдагдсан байгаа билээ. Иймд Үндсэн хуулийн 19.1-д заасны дагуу “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Хэмээх эрхэм нандин үүргээ биелүүлнэ хэмээн найдаж байна.