Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Ц.Мөнхбат
2008-01-11
Хаяггүй хайрын захидал

Ангилал: Өгүүллэг


Зүрх сэтгэлийн минь угт чимэглэн зүүлттэй агуулагдаж байгаа хаяж болдоггүй, авч зүрхэлдэггүй гэгээн хайрт чамдаа, өөрөөсөө нуудаг нандин сэтгэлийн хураа, өргөл болгон задалсан энэхүү захидалыг унших хүсэл биелэгдсэн өдрийн хатан мэндийг эрин мэндчилье!
Болорхон толь шиг амьдралын алдаа онооны дэнсэнд шүүгдэж, дурлалт шүүхийн тавцнаа үнэнч хайрын үгээ тангараглан илэрхийлж энэхүү захидалыг бичиж сууна.
Орчлон хорвоогийн хүрмэн тогоонд чи бидэн хоёр танилцаад даруй жил хагас болжээ. Урсан өнгөрөх цаг хугацааны эхний 365 хурдатгалд нь мэндийн зөрөөч үгүй зөрөлдөн толгой дохин дээд, доод курсын амьдралын навчисханууд байсан ч сүүлчийн 210 нар, саранд нь найз нөхөд болж, битүүхэндээ нэг зүрх нь болзож, нөгөө зүрх нь болзуулж явсан нь саяхан биз. Сэтгэл догдлуулсан мөч бүхнээ чамтай хамт өнгөрүүлж, нэгээхэн мөрөөдлүүдээ биелүүлж явснаа одоо нуух юун. Хором мөч өнгөрөх тусам бидэн хоёр дууны долгион мэт холдож ойртож эцэст нь сүүдэр нь буусан зураг шиг хагацалын хаалгыг тогших мэт хөндийрч байгааг учирлан зүрхнийхээ цохилт бүрийн тоогоор чамдаа хайртайгаа илэрхийлэн энэхүү зурвасаа эхлүүлж байна.
Анх хязгааргүй ертөнцийн нархан чамтайгаа 10-р сарын эхээр мессежээр харилцаж билээ. Уйтгарлан суусан миний хэсэгхэн гуйлт биелэгдээгүй ч маргаашийн мандах нарнаар чи минь: өчигдөр нэгж байсангүй ээ уучлаарай би даанч онигоо мэдэхгүй гэсэн сүүл дагуулсан дурлалын буухиаг наддаа ирүүлж билээ. Хүслээр чимэглэсэн бидний утсан зурвасууд өдрөөс өдөр ирэх бүр өсөж, өндийж багтаамжиндаа багтхааргүй олноор үржиж, бие биенээ хэнээс ч илүү мэдэх мэт эрх чөлөөний хайрын филисофийн асуултуудыг шил шилээ дагуулан өгөлцөж, авалцсаар оргилиун насныхаа баяр баясгалан болсон эрхэмсэг дурсамжаа хөглөсөн билээ. Хэзээ ч мартагдахгүй дурлалын тэнгист мягмар гарагт зочлохдоо бидний болзоо хөгжилтэй, хөөртэй болно гэж хоёул хоёулаа төсөөлж явсан бизээ. Тиймээ үнэхээр хөгжил, хөөр дагуулсан аз жаргал, баяр баясал авчирсан тийм л Мягмар гараг байсан. Өдрийн 14 цагт болзсон болзооноосоо хоцрох шахам очиход чи минь өмдөө урчихсан гээд ороолтоороо өмднийхөө тэрүүхэн хэсгийг даран ичингүйрэн зогсоход нь энэ л охин, энэ л охин миний мөрөөдөлд бүтээгдсэн бүсгүй минь байж хэмээн үүлэн дээр нисэн мишээл тодруулсан харцаараа зүгээрээ гээд инээж билээ. Төдөлгүй чиний минь төрсөн өдөр болж, гэрийн чинь гадаа хөлдөн байж хүлээхдээ 10-р хороололд хонож байгаа бүү яараарай хэмээн шүд хавируулан худал хэлэхдээ, чамдаа авсан М кулонитой мөнгөн зүүлт, цаг / одоо чи минь зүүдэггүй шүү дээ / хоёроо нандигнасаар цаг хагасын дараа ирэхэд чинь зулзган зоригоороо бэлгээ бушуухан өгөөд хар хурдаараа хамгаас илүү баярлаж, өөрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэсэн мэт гүйж билээ. Үнэндээ чамтай уулзсан тэр л хором 10-хан минут байсан ч 1 л минут болсон мэт гэрлийн хурдаар өнгөрсөн юм шүү дээ.
Санаж байна уу? Харц чинь дур булаам байсан, хайр чинь гэгээн байсан, болзоонд яарсан сэтгэл буруугүй, бороонд норсон цамц хатаагүй хэмээн эгшиглэх дууг санаж байна уу? 11-р сарын 28-нд энэ л дуу чи бидэн хоёрын зүрхэн дунд дэлбээлэн ургасаныг санаж байна уу? Тэр л өдөр драмын театрын өмнөх кафед ярилцан суухдаа чамайгаа анх үсээ задгай тавьсаныг анзаарч билээ. Чи минь тэнгэрийн дагина мэт үзэсгэлэн төгөлдөр харагдаж нүдийг минь өөрийн эрхгүй соронздон байх шиг. Тэр л жүжиг инээд, гуниг хосолсоор аз жаргал өөд тэмүүлэн дүйлэн ниссээр төгсөхөд догдолсон сэтгэлээ уудлан танай гэр хүртэл хацар эсгэм хүйтэн байсан ч үл тоон алхахдаа чамдаа хайртай гэдгээ хэлэх гээд зүрхэлсэнгүй үгээ буцааж билээ. Үг минь, зүрх сэтгэлтэй минь цуг миний хулчгар тэнэгхэн зантай минь хичнээн их тэмцэлдсэн гээч хариу ч үгүй ялаад үгээ хэлний үзүүрт авчиртал чи минь өөдөөс манай ангийн даруухан охин танд сайн гэхэд ялсан ялалт минь ялагдал болж, дайнд шархадсан мэт бодролоо тээсээр гэртээ харьсансан.
Оноо, алдаа дэнсэлсэн орчлонгийн бяцхан дурсамжууд амьдралын хар бараан харамсалыг тээсээр гутралт өдрүүдийг авчрах шиг. Тэр л баасан гараг би чамдаа мессежээр хайраа илчлэхэд минь найзууд гэсэн бодлыг чинь мэдрэлгүй ухаангүйхэн зурвасаа дахин дахин илгээж билээ. Хамгаас алдсан алдаа бүхэндээ уучлалт гуйя! Мессежээр сэтгэлээ нээнэ гэдэг итгэлийн агуу ханыг асархан чулуугаар нураах мэт тоглоод ч байгаа мэт бодогдуулсан биз уучлаарай! , угтаа тэр чинь сэтгэл минь байсан юм шүү дээ нүүрэндээ баггүй миний сэтгэл байсан юм.
Одоо бодох нь ээ инээд хүрмээр ч юм шиг. Эмэгтэйчүүдийн баярын өдрөөр найз охиноо дагуулан ирэхэд чинь найзтай чинь танилцахаа огт мартаж орхиж билээ. Удалгүй би ингээд явъядаа гэхэд за сайхан баярлаарай хэмээн сэтгэлд чинь ургасан хэнзхэн дэлбээгээ тасдаж билээ. Угтаа бол чамайгаа баярлуулах гээд овоо хэдэн төгрөг халааслаад гэрээсээ гарч билээ. Ингэж бодохоор өөрийгөө хий дэмий зүхэх шиг арчаагүй, зориггүй энэ байдал хэдий удаан үргэлжлэхийг тааж мэдэхгүй ч ямартаа ч чи минь наддаа дахиж хэзээ ч боломж олгохгүй биз. Найз нь мэдрэмжгүй биш мэдэрсээн, бодоогүй биш бодсон, гэвч тэр л бодролуудаа чиний л өмнө мартах шиг сандрал, самуурал давхцаад байдаг юм..
Би чамдаа хайртай ! тэнгэрт түгэх оддын тоогоор чамдаа хайртай, алс холын бараа нь үл харагдах зүүд зэрэглээ чамдаа би хязгааргүй хайртай. Магадгүй хайр гэдэг аз жаргалын төлөөх ариун нандин тэмцэл байдаг бол би чамдаа аз жаргалын чинь өмнө өөрийнхөө гэнэхэн хүслээр жигүүрлэн нисэх хайраа тээгээд сөхөрмөөр байна. Энэ үгийг он удаан жил зүрхэн дэх хадгаламжийн банкандаа өндөр хүү төлөөд өвгөн болтолоо хадгаллаа. Тэнгэр баганадсан хайрынхаа дэргэд нь зулзган зоригоо дээдлэн би хэлж байна. Өнгөрсөн дурсамж бүхэн мэдрэмжгүй мэт харагдавч мэдрэмж бүхэн минь бүрэг, жожиг, миний хулчгар зангийн харгуйд далдаас далд нуугдсан байсныг санаж миний хайрыг зүрхэндээ дэлбээлүүлж услаачдээ. Амьдралын жаргал, зовлонд хамтдаа он цагийг илээн залуу насны нандинхан хайраа наддаа зориулаач!!! өнгөрсөн гомдол бүхнийг нүд анин мартаж наддаа итгэж надруу алагхан цэцэгсийн дэлбээгээ өгөөч!!! Хариу нэхээгүй хайрын хэнзхэн сарнай байдаг шиг тийм л хайраа агуулсаар энэхүү захианыхаа хариуг чамайгаа харах сүүлийн боломжит мөчүүдийн хоног, хором бүрийг тоолон хүлээх болно. Хэдийгээр энэхүү захиаг чамдаа хаяглаагүй ч ариун хайрын бурхан болсон залуусын сэтгэлийн очийг тээсээр чамдаа хүрнэ гэдэгт итгэж байна.
Хамаагүй ээ! Он цагийн эрхэст чи минь өөр хэн нэгнийг бодон яг над шиг ганцаардан харуулдан суугаа бол хамаагүй ! хамаагүй ээ! Сэтгэлдээ хадгалах чинхүү хүслэнд чинь өөр хэн нэгэн нуугдаж байдаг бол хамаагүй! мишээл тодруулсан харцыг чинь холоос харан аз жаргал хүсэх болно!!! 1+2= өөс чинь ….

Comments

2011-11-04 -

Бичсэн: Зочин

гоё шүү

. Шууд холбоос


2008-01-12 - Хайраа гэж............

Бичсэн: A5GIRL (зочин)

Нэр нь тодорхойгүй хайрын эзэн нь олж уншаасай даа.

. Шууд холбоос


Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Хайрыг мэдэрсэн хүн эрх чөлөөг мэдэрдэг. Хайрыг мэдэрсэн хүн өөрөөрөө байдаг. Өөрийгөө хайрлаг

Сүүлийн бичлэгүүд

. Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
. Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
. Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа
. Захидал
. Бүү март!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. muugii`s
. martin lhuter king
. Monfemnet
. muusain`s

Найзууд

muusain, altansukh, maya, temon, tuvshin, 86400

Бичлэг: 9 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax