Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Ц.Мөнхбат
2008-07-21
ЕРӨНХИЙ САЙДТАЙ НАМЫН ДАРГАД

Ангилал: Нийтлэл / эссэ /

ЕРӨНХИЙ САЙДТАЙ НАМЫН ДАРГАД
    Аливаа зүйлийг эзэмших хүсэл өрсөлдөөнийг даван гарснаар сая биелдэг байсан бол хорвоо тун ч аятайхан байхсан. Гэвч амьдрал дээр маш олон аугаа хүмүүс өрсөлдөгчдөө бүрэн гүйцэд дарж л байвал боллоо гэж үзсээр ирсэн бөгөөл үүнийхээ хариуд хоосрол, гуйланчлалтай дуртайяа эвлэрцгээсэн байх юм. Тиймээс энэ орчлонг төгөлөдөржүүлье гэхээс илүү өрсөлдөгчидөө даран номхотгохдоо гаргуун хүмүүсээс арвинтай, ач тус, сайн сайхан зүйл горилоод нэмэр байна уу даа?
    Эрх мэдэл тун амттай. Түүнээс сайн дураараа хагацдаг хүн тун цөөхөн.
Бертран Рассел
    Намрын ээлжит чуулган эхэлж улс төрийн халуухан реалити шоуг өдөр бүр зурагтаар үзэн аймшигтай их ач тустай хүний аймшиггүй худал үгс, маргаашийн үнийн хөөрөгдөлд хэрхэн хүргэх болоо гэсэн айдас хаа сайгүй энерги болон орших мэт. Арчаагаа алдсан консерватив үзэлтнүүд нь өөрсдийнхөө идэх махыг хомслоод бусдад тусламж өгч буй мэт өлгийтэй хүүхдийг чихрээр хуурахтай ижил ээжийн дүрд хувирах нь элбэг тохиолдоно. Иргэд нь ч тэрхүү чихрэнд хууртагдан хөөрөн баясаж их хурлын гишүүдээ бурхан мэт тахиж, тэднийхээ араас үхэн хатан залбирна. Монголчууд бид чинь арай эмгэнэлт жүжиг тоглоод байна уу даа гэж бодох шиг. Нүд минь харанхуйлаад ардчилал харагдахаа больсон юм болов уу гэлтэй социал үзлүүд хаа сайгүй харагдана. Саяхан МАХН-ын бага хурлаар МАХН-ын дарга нь ерөнхий сайд байна гэсэн дүрэм хэвээр үлдэх шиг. Гайхалтай нь тэд УИХ-д олонхи суудал авч чадаагүй тохиолдолд намын даргагүй байх юм болов уу? Эсхүл төрийн эрх мэдлийг хууль бусаар авах юм болов уу? Гэсэн гэнэхэн бодрол өөрийн эрхгүй төрлөө. Шинэхэн намын дарга нь консерватив, дарангуйлалд дуртай нэгэн бололтой. Удирдах зөвлөл нь нэгэн дуу хоолойтой байх ёстой тэнд үзэл бодлоо илэрхийлэх, саналаа чөлөөтэй, хараат бусаар өгөх гэсэн ойлголт байх ёсгүй мэт үздэг нэгэн билээ.    Өнгөрсөн жил намын бага хурлын дараах хэвлэлийн бага хурлын үеэр удирдах зөвлөлийн зарим гишүүд нь гараа өргөөгүй учир хариуцлага тооцно хэмээн зандарч байсан удаатай тэрбээр зөвхөн   МАХН-ыг 2008 оны сонгуульд ялалтанд хүргэх зорилготой намын дарга, ерөнхий сайд болсон гэх юм. Ерөнхий сайд гэдэг албан тушаал намын сонгуулийн ялалтын бай юм бол төр гэж байгаад хэрэг байна уу? Хэмээн асуумаар.
    Ерөнхий сайд М.Энхболд МАХН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг яаравчлан биелүүлэх зорилгоор төсвийн байгуулллагад ажиллагсдын цалинг 30%-иар нэмж шоу хийсэн нь үнийн хөөрөгдөлт гарах шалтгаан болсон мэт. Уг нь цалин нэмэх л байсан юм бол дуугүйхэн хийхгүй яасан юм бол гэж бодогдоно. МАХНам, Ардчилсан нам, Иргэний зориг нам, Их нам гэсэн шоучиддаа зориулсан үгээр энэхүү бодролоо төгсгөх нь зүй болов уу!
Алга ташуулах гэж бүү улаар гол нь хүлээн зөвшөөрөгд

Comments

2008-07-19 -

Бичсэн: xvv

санал нэг байна

. Шууд холбоос


Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Хайрыг мэдэрсэн хүн эрх чөлөөг мэдэрдэг. Хайрыг мэдэрсэн хүн өөрөөрөө байдаг. Өөрийгөө хайрлаг

Сүүлийн бичлэгүүд

. Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
. Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
. Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа
. Захидал
. Бүү март!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. muugii`s
. martin lhuter king
. Monfemnet
. muusain`s

Найзууд

muusain, altansukh, maya, temon, tuvshin, 86400

Бичлэг: 6 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax