Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Ц.Мөнхбат
2008-07-18
Цагдаагийн үүрэг ялтныг илрүүлэх үү?

Ангилал: Нийтлэл / эссэ /

Цагдаагийн үүрэг ялтныг илрүүлэх үү?

Мах идэх шүд аманд байдаг
Хүн идэх шүд сэтгэлд байдаг
Чингэс хаан

    Монголчууд бид энх тайван, амар амгалан аз жаргалтай амьдрах ёстой. Энэ үүднээсээ цагдаа хэмээх эрхэм дарангуйлагчдыг төрүүлэн, дарангуйллаар энх тайван, амар амгалан авчрах нь зүй ёсны хэрэг мөн хэмээн гүн бат итгэнэ.
    Хүчирхийлэл хүчирхийллийг бий болгоно гэгчээр гэмт этгээдийг хүчирхийллээр ухааруулна хэмээн бодож өөрсдийгөө бурхан хэмээн мөрөөдсөн Монголын цагдаа хэн бэ?
Би боддог юм. Хуульч, хулгайч юугаараа ялгаатай вэ? хэмээн боддог юм.
    Хуульч эрхэм / ёс / суртахуунтай байдаг бол хулгайч эрхэм / ёс / суртахуунгүй байдаг хэмээн боддог юм.
Харин Монголын цагдаа нарт эрхэм суртахуун байна уу? Гэмт хэргээр бусдын зовлонгоор наймаа хийж, бусдыг дарангуйлж зодон, өөрсдийнх нь үгэнд орохгүй нэгнийг бусдаар дарамтлуулдаг тэдэнд эрхэм суртахуун байна гэж үү? Энэ асуултаар санал асуулга явуулсан бол иргэдийн талаас илүү хувь нь сөрөг хариулт өгөх байсан биз.
    Саяхан судлаачийн зүгээс нэгэн эмгэнэлтэй түүхтэй учирлаа. Манай нэг оюутан утас олоод тэр утаснаасаа өөр хэн нэгэн рүү залгажээ. Тэгсэн Энхтөрийн Тэмүүжин гэх Ланд крузер 4441 дугаартай нөхөр хэн утас олсоныг нь Мобикомоос лавлаад мэдсэн бололтой. Манай оюутан олсон эд зүйлийг цагдаагийн байгууллагад хүргэж өгөх талаар санаанд ороогүй гэртээ түр орхиод маргааш нь нэгэн тэмцээнд орчихоод гараад иртэл Мобикомоос ярьж байна та шинэ жилийн азтангаар тодорсон байна тиймээс та хаана байна бид яваад очье гэж хэлээд хаа байгаа газарт нь очиж аван сүрдүүлж, айлган шоронд суулгана, нийслэлийн цагдаагийн газар очино, чамаас мэдүүлэг авна энэ чинь эрүүгийн хэрэг гэх мэтээр айлган хөөрхий гэм зэмгүй оюутныг гэмтэн болгож орхижээ. Эрхэм суртахуунтай цагдаа найзынхаа утсыг олж өгөхийн тулд гүйцэтгэх ажил явуулж улмаар бусдыг дарангуйлсан байна. Энэ мэтчилэн хүн барьцаалаад байгаа юм уу? Эсхүл хүн дарамтлаад байгаа юм уу? Гэлтэй ямартаа ч гэмт хэргийн шинжтэй цагдаа нар хаа сайгүй байх юм. Би сураг сонсохнээ тэр цагдааг Баагий гэдэг бололтой. Оюутныхаа араас санаа зовон тухайн машиныг эрүүгийн цагдаагийн газарт өгөн юу болоод байгаа, эрүүгийн цагдаагийн газарт ийм эрх байдаг юм уу? Хэмээн асуутал цагдаа биш байна хэмээн хэлэв. Эрүүгийн цагдаагийн газраас нөгөө оюутан руугаа залгуулж хажууд нь байгаа цагдаатай яриулан эрүүгийн цагдаагийн газарт түргэн ирэхийг сануулав харамсалтай нь 2 цаг гаруй хүлээлээ ирсэнгүй. Эрүүгийн цгдаагийн газрынхан ч яаж ч чадсангүй. Дахин залгуулан сануулга өгтөл Эрүүгийн цагдаагийн газрын Эрдэнэболд хэмээн цагдаатай танил болж таарав ингээд хариуцлагатай жижүүр яаж ч чадсангүй. Хүний эрх хөндөгдөж цагдаа нар дарангуйлагч нар хэвээрээ үлдлээ. Ийм эмгэнэлтэй цагдаа нартай Монголчууд бид энхтайван амар амгалан байж чадна гэж үү? Гэмт этгээдүүд бус цагдаа нар иргэдээ дарангуйлж байгаа цагт тэр нь зөвхөн биелэгдэшгүй мөрөөдөл бололтой.

Comments

2008-07-19 -

Бичсэн: xvv

Утас олсон хүн цагдаагийн газар аваачиж өгөхгүй байх нь гэмт хэрэг болох байхаа. Гэхдээ утсаа хаясан хүн нь өөрөө залгаад утсаа авъя гээгүй юм байх даа?

Ер нь манай цагдаа нарын чадвар ямрыг саяын болсон үйл явдал ч тодоос тод харуулсан байх. Ер нь Монголд цагдаатай шөргөөцөлдөөгүй эр хүн ер нь байдаг болов уу? Төрийн цагдааг доромжиллоо гээд бараг зодоод байдаг биз дээ? Уг нь бол үнэхээр доромжилсон бол хуулийн дагуу тэр хүнийг шийтгэх ёстой баймаар юм? Цагдаа нар нь хуулиа мэдэхгүй болохоор чинь одоо яалтай ч билээ. Уг нь Цагдаа нар чинь дээд сургууль төгссөн хүмүүс байдаг биз дээ?

. Шууд холбоос


Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Хайрыг мэдэрсэн хүн эрх чөлөөг мэдэрдэг. Хайрыг мэдэрсэн хүн өөрөөрөө байдаг. Өөрийгөө хайрлаг

Сүүлийн бичлэгүүд

. Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
. Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
. Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа
. Захидал
. Бүү март!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. muugii`s
. martin lhuter king
. Monfemnet
. muusain`s

Найзууд

muusain, altansukh, maya, temon, tuvshin, 86400

Бичлэг: 7 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax