Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Ц.Мөнхбат
2008-01-11
Улс төржицгөөе!

Ангилал: Нийтлэл / эссэ /

Улс төржицгөөе!
Эрхэм өршөөлт сайн эзэн / иргэн / улсын эрдэнэ
Эрх ухаант сайн түшмэл төрийн эрдэнэ хэмээх Монгол ардын зүйр
үг бий. Монголчууд бид эртнээс улс, төрийг тус тусад нь ялгаж салган улсын хэргийг ард түмэн мэдтүгэй, төрийн хэргийг эзэн хаан, түшмэд мэдтүгэй хэмээн эртнээс төр, улсын хэргийг ялган ойлгодог байжээ. Хэдийгээр өнөөгийн та бидний хэлдэгчлэн улс, төр хэмээх нь нэгэн утга мэт боловч эрс ялгаатай ойлголт юм. Нийгмийн гэрээний онолоор хүн төрөлхтөн анх үүсч овог аймгуудын зохион байгуулалтанд орсноор хүмүүс бие биенийхээ эрх чөлөөний хил хязгаарыг зохицуулах, хамгаалуулах зорилгоор төрийг үүсгэсэн юм.
Улс орон төргүйгээр оршин тогтнох аргагүй, улс орны асуудлыг төр зохицуулдаг нь зарим эрдэмтдийн дунд нэг ухагдахуун мэт буруу ойлголт төрүүлдэг явдал бий. Логикийн үүднээс аваад үзвэл улсын дотор төр, төрийн дотор иргэд хэмээхүй. Энэ утгаар нь аваад үзсэн ч ойролцоо төрлийн 2 өөр утга илэрхийлэгдэх нь бий.
Сүүлийн үед Их хурлын гишүүд аливаа асуудлыг хэлэлцэж байх явцдаа за битгий улс төржөөд бай хэмээн байнга сонсогдох боллоо. Тэр ч байтугай иргэд маань хүртэл энэхүү улс төржих хэмээх үгийг хэлэх болжээ. Аливаа асуудалд реалист байдлаар хандаж, асуудлыг сөхөн гаргаж ирээд асуулга тавих гишүүдийн өөдөөс сайд, дарга гэлтгүй бүгд л жижигхэн асуудлыг бүү улс төржүүлээд бай бүү ярь, бүү асуу хэмээх нь холгүй тайлбар тавьж буйг хараад өмнөөс өрөвдөх шиг. Угтаа Их хурлын гишүүдийн гол ажил нь улс төржих юмсан.
Улс төржих хэмээх үгийг хүн бүр өнөөдөр буруугаар ойлгодог болчихож. Улсын хэргийг төр хэлэлцэх, шийдвэрлэх гэсэн утгатай үг. Дээрх логикийн ухаанаар тайлбарлавал: улсын хэргийг төр, төрийн хэргийг иргэд мэдтүгэй гэсэн утгатай. Үүнийгээ ч Үндсэн хуулийн 3-р зүйлд тусгасан байдаг. Төр бол иргэдийн төлөөлөл, төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг учраас аливаа төрийн асуудлыг ард түмэн төлөөллөөрөө дамжуулан шийдвэрлэх ёстой. Тэрхүү төлөөлөл өнөөх гишүүд маань шүү дээ. Энэ утгаараа улс төржих нь тэдний гол ажил байтал, зарим нэгэн хэрээнүүд бүү ажлаа хий гэлтээ улс төржүүлэх хэрэггүй юм сан хэмээдэг нь гайхалтай. Аристотель чи улс төрийг сонирхохгүй бол, улс төр чамайг сонирхоно хэмээн хэлсэн байдаг. Энэ улсын иргэн л бол та, бид бүгд төрийн хэрэгтэй оролцон улс төржих нь зүй билээ. Ардчилалын эх орон гэгддэг АНУлсын иргэд бүгд улс төрчид байдаг. Тэд болж бүтэхгүй асуудлыг нигилист байдлаар хандхаасаа илүүтэй реалист байр суурьнаас хандаж өнөөгийн дэлхийн өндөр хөгжилтэй улс болтлоо хөгжсөн билээ. Хэрвээ энэ дэлхийд улс төржих нь буруу байдаг бол улс байсны хэрэг юун, хэрвээ энэ улсад улс төрждөггүй улс төрчид байдаг бол улс төрч байсны хэрэг юун, хэрвээ энэ төрд иргэд бид улс төржид чадахгүй бол иргэд байсны хэрэг юун. Иймээс бүгдээрээ улс орныхоо өнцөг булан бүрт улс төржицгөөе!

Comments

Жинхэнэ хайр бол дээд зэргийн өглөг байдаг. Хайрыг мэдэрсэн хүн эрх чөлөөг мэдэрдэг. Хайрыг мэдэрсэн хүн өөрөөрөө байдаг. Өөрийгөө хайрлаг

Сүүлийн бичлэгүүд

. Р.Бурмаа: Хууль гэдэг түмэнд ээлтэй, төрийн түшмэлд хатуу байх ёстой
. Эрүүдэн шүүхээс иргэн та өөрийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?
. Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г. Баясгалан танаа
. Захидал
. Бүү март!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. muugii`s
. martin lhuter king
. Monfemnet
. muusain`s

Найзууд

muusain, altansukh, maya, temon, tuvshin, 86400

Бичлэг: 15 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax